Олон соёлт гэр бїлийг дэмжих тєвд солонгос хэлийг бїрэн эзэмшсэн Солонгос иргэнтэй гэрлэсэн цагаач иргэн солонгос хэл мэдэхгїй ч Солонгос иргэнтэй гэр бїл болсон цагаач иргэд болон гадаад ажилчдад аман болон бичгийн орчуулгын їйлчилгээ їзїїлж байна. Мєн Солонгост ирээд удаагїй байгаа хїмїїст зєвєлгєє єгєх, улсын болон орон нутгийн байгууллагуудаар їйлчлїїлэхдээ тєрєл бїрийн зєвєлгєє авч болно.
Вьетнам ☎+82-32-320-6397, Хятад ☎+82-32-320-6396 (Бучёны олон үндэстний гэр бүлд дэмжлэг үзүүлэх төв)
Байгууллагын нэр | Утас | Орчуулга хийх хэл |
---|---|---|
Данүри дуудлагын төв | ☎1577-5432 | 8 хэл, үүний дотор англи, вьетнам хэлүүд |
Цагаач эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн төв | ☎1577-1366 | 8 хэл, үүний дотор англи, вьетнам хэлүүд |
BBB Солонгос | ☎1588-5644 | 10 хэл, үүний дотор англи хэл |
Цагаачдын орчуулгын үйлчилгээний төв | ☎1644-7111 | 10 хэл, үүний дотор англи хэл |
Гадаадын иргэдийн мэдээллийн төв | ☎1345 | 17 хэл, үүний дотор англи, вьетнам хэлүүд |
Їйлдвэр газарт ширїїн їг их хэрэглэдэг.Ялангуяа уурлаагїй байхдаа ч гэсэн зуршил болсон хараалаа хэлдэг. Ширїїн ярих, хараал сонссон хэн ч гэсэн уур хїрнэ. Ийм їед боломтой бол хэрэлдэхгїй ийм їг, зан авираа больхыг хїсэх нь зєв юм. Хэрэв ингэж хэллээ гээд нєхцєл байдал хэрїїл болох шинжтэй бол юуны тїрїїнд тэр газраас холдоод дараа нь дахин хэлэх нь зєв. Ийн давтагдвал ажил олгогч эзэнтэй зєвлєлдєх, тэгээд ч засрахгїй бол зєвєлгєє єгєх тєвд хандаж зєвєлгєє авцгааяа.
Бїчон хот Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих тєв : ☎031-323-9825
Хєдєлмєрийн яамны салбар
Хєдєлмєрийн яамны нэгдсэн лавлах тєв | ☎1350, ☎1544-1350 | Сонгнам | ☎031-788-1505 |
---|---|---|---|
Сївон | ☎031-259-0203 | Аньяан | ☎031-436-7303 |
Ансан | ☎031-412-6952 | Ыжонгбї | ☎031-877-0009 |
Хєдєлмєрийн нєхєн олговор, халамж їйлчилгээний газар
Кёнги аймаг Сувон | ☎031-231-4299 | Аньяан | ☎031-463-0599 |
---|---|---|---|
Ансан | ☎031-481-4105 | Ыжонгбї | ☎031-828-3040 |
Сонгнам | ☎031-720-1600 | Пёнгтэг | ☎031-720-1600 |
Їйлдвэрлэлийн ослын нєхєн олговорын даагталын тухай хууль нь ажилтаны эмчилгээ, нєхєн олговорыг баталгаажуулж байгаа юм. Їйлдвэрлэлийн осол гэмтлийн эмчилгээ хийлгэх, нєхєн олговорыг авхыг хїсвэл ослын тєрєл, гэмтлийн тєвшнєєс шалтгаалан олон шат дамжлагтай бєгєєд цаг ч их орох тохиолдол байдаг. Хєдєлмєрийн нєхєн олговор, халамж їйлчилгээний газарт гаргаж єгєх бичиг баримт ч олон тєрлийнх байдаг. Компани юм уу эмнэлгээс бїрэн дїїрэн зєвєлгєє авах боломжгїй бєгєєд авсан ч сайн мэдэхгїй бол энэ талаар зєвєлгєє туслалцаа єгдєг байгууллагаас тусламж хїсэх зїйтэй.
Їйлдвэрлэлийн осолтой холбоотой дорх зїйлийг мэдэх хэрэгтэй.
Їйлдвэрийн ослын нєхєн олговор авах єргєдлийг ихэвчлэн компаниас хийж єгєх тохиолдол олон байдаг. Хэрэв компаниас хийж єгєхгїй бол хувь хїн єєрєє юм уу гэр бїлээс нь Хєдєлмєрийн нєхєн олговор, халамжийн їйлчилгээний газарт шууд єргєдлєє гаргах, эсвэл зєвєлгєє, туслалцаа єгдєг байгууллагад хандан тусламж авбал болно. Їйлдвэрийн осол гарсан їед анхны эмнэлгийн їзлэг эмчилгээ маш чухал бєгєєд зайлшгїй мэргэжлийн эмчээр онош тогтоолгож, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ялангуяа хуруугаа тасдах гэх мэт осол гарсан бол 24 цагийн дотор тасарсан хуруугаа аван хуруу залгах мэс засал хийдэг эмнэлэгт очихыг шаардах хэрэгтэй. Ажлын байранд ажиллаж байгаад гэмтсэн бол єєрийн буруугаас гаргасан осол байсан ч їйлдвэрлэлийн ослын нєхєн олговорыг авч болно. Ажлаа хийгээгїй їеийн цалин, тахир дутуугийн нєхєн олговорын мєнгийг хувь хїн зєвхєн єєрийн нэр дээрх дансандаа авч болно. Ийм учраас осолд орон эмчилгээ хийлгэх болвол єєрийн нэр дээр яаралтай данс нээлгэж дэвтрээ сайн хадгалах хэрэгтэй.
Осолд орон эмчилгээ хийлгэж байгаа ажилчныг ажлаас халах, албадан нутаг буцааж болдоггїй. Гадаад ажилчдын дунд їйлдвэрийн осолд ороод хууль эрх зїй сайн мэдлэггїйгээсээ болон хїчээр нутаг буцсан хїмїїс байдаг. Їїгээр ч зогсохгїй їйлдвэрийн ослоор нас барсан гадаад ажилчны ар гэрийнхэн Солонгосын нєхцєл байдлын мэдэхгїйгээс зїй ёсны нєхєн олговрыг авч чадахгїй тохиолдолд ч байдаг. Ингэж хохирохгїйн тулд їйлдвэрлэлийн осолд єртсєн даруйдаа энэ талаар зєвєлгєє туслалцаа єгдєг байгууллагтай зєвлєлдєж єєрийн эрхээ мэдэж авах нь чухал.
(2) Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх сургалтҮйлдвэрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс үйлдвэрийн ослын хөдөлмөрийн чадвар алдалтын 1-14-р зэрэгтэй гэж оношлогдсон бөгөөд 50 буюу түүнээс дээш настай бол Солонгосын Ажилчдын нөхөн олговор, халамжийн албаны хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх сургалтын төв дээр мэргэжлийн сургалтад хамрагдах эрхтэй. Суралцагчдыг үнэ төлбөргүй хоол, байраар хангаж, бага зэргийн тэтгэлэг олгоно. Хувийн сургалтын байгууллагуудын зохион байгуулдаг мэргэжлийн сургалтыг мөн Солонгосын Ажилчдын нөхөн олговор, халамжийн алба санхүүжүүлж болно. Хэрэв та үйлдвэрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөтөлбөрийн ашиг тусыг сайн судлах ёстой.
(3) Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа▶ Аюулгүй ажиллагааны үндсэн дүрмүүд
Ослоос сэргийлэхийн тулд ажлын талбай болон зэргэлдээ замуудыг тогтмол цэвэрлэж, эмхэлж байх ёстой. Хальтиргаатай газруудыг таних тэмдгээр тэмдэглэх ёстойгоос гадна хөдөлгөөнийг чөлөөлөхийн тулд замаас бүх саад тотгорыг зайлуулах ёстой. Ажлын байрнуудад дараах аюулгүй ажиллагааны стандартуудыг дагаж мөрдөх ёстой.
Аюултай материалуудыг ангилж, заасан газар заасан савнуудад хадгалах ёстой. Ажиллагааны явцад ажилчид хамгаалалтын хувцас өмсөх ёстой бөгөөд цех, ажлын байранд тамхи татах буюу юм идэж болохгүй. Ажилчид хамгаалалтын малгай, гутал өмсөж, хамгаалалтын бусад хэрэгслийг ашиглах ёстой. Эргэлдэгч машин механизмтай харьцахаасаа өмнө ердийн даавуун бээлийний оронд хамгаалалтын бээлий өмсөх ёстой. Зүсэх, бутлах эсвэл машин механизмын ажиллагааны явцад тоос, үртэс гарахад хамгаалалтын нүдний шил зүүх ёстой. Цэвэрлэгч эсвэл цавуу зэрэг химийн бодистой харьцахдаа хамгаалалтын (хийн) баг зүүх ёстой. Ослын гарцуудыг үргэлж бэлэн байлгах ёстой. Ажилчид анхан шатны тусламжийн хэрэгсэл болон галын хор ашиглах бүрэн мэдлэгтэй байх ёстой. Ажилчид аюулгүй ажиллагаа болон чиглэлийн тэмдэг тэмдэглэгээ зэрэг дохио мэдээнүүдийг бүрэн мэддэг байх ёстой. Юм идэхийн өмнө гараа угааж цэвэрлэх ёстой.
Хєдєлмєр эрхлэгчид нийгмийн даатгалын тогтолцооны хїрээнд їйлчлэх даатгалууд нь Эрїїл мэндийн даатгал, Їйлдвэрийн ослын даатгал, Ажилгїй болсоны тэтгэмж, Тэтгэвийн даатгал гэсэн 4 тєрєл байна. Энэ тогтолцоо нь Гадаад ажилтанд ч ижил їйлчилнэ.
(1) Эрїїл мэндийн даатгалЭрїїл мэндийн даатгал нь эрїїл мэндийн байгууллагаар їйлчлїїлэхдээ хєнгєлєлт эдлэх даатгал юм. Эрїїл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, ажилтан нар тэгш хуваан тєлдєг.
(2) Їйлдвэрийн ослын даатгалЇйлдвэрийн осол нь ажлын байрнд гэмтэх, ажил мэргэжлээс шалтгаалан євчтэй болсон тохиолдолд нєхєн олговор авах боломжтой даатгал юм. Їйлдвэрийн ослын даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцна.
(3) Ажилгїй болсоны тэтгэмжАжилгїй болсоны тэтгэмж нь ажилчин тїр хугацаагаар ажилгїй болох, шинэ ажил олох хїртэлх ажилгїйн тэтгэмж олгодог даатгал юм. Энэ даатгалын шимтгэлийг ажил олгогч, ажилчин хуваан тєлдєг. Хєдєлмєр эрхлэх зєвшєєрлийн тогтолцооны дагуу ирсэн ажилчин нь Ажилгїй болсоны тэтгэмжид заавал хамрагдах їїрэгтэй. Солонгос иргэнтэй адил 180 хоногоос дээш хєдєлмєр эрхлээд ажилгїй болвол Хєдєлмєр эрхлэлтийн тєвд ажилгїйн тэтгэмж авах єргєдлєє гаргах боломжтой. Гэхдээ Гадаад ажилтан тус даатгалд хамрагдсаны їр єгєєж Солонгос хїнтэй харьцуулахад бага учир зїй зохисгїй гэсэн саналууд байгаа тул одоогоор сайн дурын їндсэн дээр хамрагдахаар болсон байгаа.
(4) Тэтгэвэрийн даатгал59 нас хїртлээ Тэтгэвэрийн даатгалын шимтгэл тєлж 60 наснаасаа сар бїр тогтсон мєнгєн дїн авах тэтгэвэрийн тогтолцоо юм. Даатгалын шимтгэл сар бїр цалингаас хасагдана. Гадаад ажилчид бїгд заавал хамрагдах їїрэгтэй. Хєдєлмєр эрхлэх зєвшєєрлийн тогтолцооны дагуу ажиллах хїч гаргадаг орнуудаас “БНСУ, Ажиллах хїч гаргагч орны хооронд байгуулсан хэлэлцээр”-ийн дагуу тэтгэвэрийн даатгалд хамрагдах ёстой 9 улс(Монгол, Шри Ланк, Индонези, Узбекистан, Хятад, Казакстан, Тайланд, Филипин, Киргизстан) юм. Эдгээр улсаас эх орондоо бїр мєсєн буцахдаа тєлсєн мєнгєє эргїїлээд авах боломжтой улс нь Шри Ланк, Индонези, Казакстан, Тайван(тодорхой нєхцєлд) зэрэг 4 улс юм. 3 жил ажиллаад нутаг буцах гадаад ажилчинд 60 наснаас їр єгєєжийг нь авч болох тэтгэвэрийн даатгалд хамруулах нь зїй бус гэж їзэх байр суурь ч байгаа учраас ойрын хугацаанд цуцлах эсэх нь шийдвэрлэгдэх юм. Гэхдээ цуцлагдах хїртэл нь тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ тєлєхєєс єєр аргагїй билээ.
Иргэншилгїй гадаадын иргэн нь нийгмийн даатгал(тэтгэвэрийн даатгал, эрїїл мэндийн даатгал, ажилгїй болсоны даатгал)-д хамрагдах боломжтой бєгєєд олон талын їр єгєєжийг харьцуулан хархад нийгмийн даатгалд хамрагдах нь зєв юм. Їїнтэй холботой даатгалын шимтгэлийг компани цалингаас тогтмол суутгаж Нийгмийн даатгалын холбогдох байгууллагуудад шилжїїлнэ.
(2) Хєдєлмєрийн нєхцлийн стандартын тухай хуулийн тайлбарХєдєлмєрийн нєхцлийн стандартыг тогтоосноор хєдєлмєр эрхлэгчийн їндсэн амьжиргааг баталгаажуулах, улмаар дээшлїїлж иргэдийн тогтвортой эдийн засгийн хєгжлийг дэмжих зорилгоор гаргасан хууль бєгєєд ажил олгогч, ажилтан хооронд байгуулах хєдєлмєрийн гэрээг зааж єгсєн байна. Гэрээ байгуулахад цалин хєлс, ажлын нєхцєл зэрэг чухал асуудлаар тохиролцож байгаагийн хувьд хєдєлмєрийн гэрээг бичгээр їйлдэн хадгалах нь чухал юм.
(3) Хєдєлмєрийн нєхцлийн стандарт хуульд заасан хамгаалалт
Байнгын 5 болон тїїнээс дээш ажилтантай бїх їйлдвэрийн газар байгууллагад мєрдєгдєнє.
Байнгын 4 хїртэлх ажилтантай їйлдвэрийн газар байгууллагад Хєдєлмєрийн нєхцлийн стандартын тухай хууль хэсэгчлэн мєрдєгдєнє.
Цалинг бэлэн мєнгєєр, цалин хєлсийг сард 1-ээс дээш удаа тогтсон єдєр тогтмол олгоно.
Уртасгасан цагаар, илїї цаг, амралтын єдєр ажиллах тохиолдолд нэмэлт цалинг(їндсэн цалингийн 100-ны 50 хувиас дээш) бодуулж авч чадна.
Ажилтан 1 жилээс дээш завсаргїй ажилласан тохиолдолд ажлаас гарсаны мєнгє авч болно.
Цалин хєлс, ажлаас гарсаны мєнгєє авч чадаагїй, ажил олгогч эзэн, удирдах хїн дарамтлах, хїч хэрэглэх, урт хугацаагаар ажиллах болон ажилтан єєрєє хїсээгїй байхад албадан хєдєлмєр эрхлїїлэх зэрэг Хєдєлмєрийн нєхцлийн стандарт хууль зєрчигдсєн бол їйлвэрийн газрыг хариуцах орон нутгийн Хєдєлмєрийн газрын Хєдєлмєрийн шинэчлэл, удирдлагын хэлтэст мэдэгдэж болно.
(Хєдєлмєрийн нэгдсэн лавлагааны тєв ☎1350, ☎1544-1350)
Шинэчлэн найруулсан хєдєлмєрийн нєхцлийн стандарт хууль їйлчилдэг їйлдвэрийн газрын 1 долоо хоногийн ажлын цаг амралтын цагийг тооцохгїйгээр 40 цагаас хэтэрч болохгїй бєгєєд 1 єдрийн ажлын цаг амралтын цагийг оруулахгїйгээр 8 цагаас хэтэрч болохгїй.(Харин талууд харилцан тохиролцсон тохиолодолд 1 долоо хоногийн ажлын цагийг 12 цагаас илїїгїйгээр сунгаж болно) Шинэчлэн найруулсан хєдєлмєрийн нєхцлийн стандрарт хуульд хамрагддаггїй їйлдвэрийн газар нь 1 долоо хоногийн ажлын цагийг амралтын цагийг тооцохгїйгээр 44 цагаас хэтэрч болохгїй бєгєєд 1 єдрийн ажлын цаг нь мєн адил амралтын цаг оруулахгїйгээгээр 8 цагаас хэтэрч болохгїй. Ажилтаны тоо 20 хїн хїртэлх жижиг їйлдвэрийн газрын ажлын цагийг 2011 онд долоо хоногийн 40 цаг болж єєрчлєгдєх тєлєвтэй байна.
(4) Цалин хєлсХєдєлмєр эрхлэгчийн їндсэн амьжиргааг баталгаажуулах їїднээс хуулиар тогтоосон цалин хєлсний доод хэмжээ байдаг бєгєєд їїнийг хєдєлмєрийн хєлсний доод хэмжээний тогтолцоо гэдэг. Бїх тєрлийн компани байгууллага їїнийг мєрдєх ёстой. ※ 2012 оны байдлаар Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ 1 цагийн 4,580 вон, 1 єдрийн 36,640 вон, 1 сарын 957,220 вон байна.
(5) Ажлаас гарсаны тэтгэмжТэтгэвэр авах хїсэлтэй бол Хєдєлмєрийн нєхцлийн стандарт хуулинд тодорхойлсон хєдєлмєр эрхлэгч багтах ёстой. 1 долоо хоногийн ажлын цаг 15 цагаас бага бол ажлаас гарсаны тэтгэмжийн тогтолцоонд хамрагдах боломжгїй. Ажилтаны тоо 5 хїнээс дээш їйлдвэрийн газарт ажиллаж байгаа ажилтан л авах боломжтой. Компанидаа 1 жилээс дээш тасралтгїй ажилласан байх ёстой.
Гадаад иргэний Хєдєлмєр эрхлэх зєвшєєрлийн тогтолцоо нь Солонгосоос дотоодын ажиллах хїчин олох боломжгїй байгаа аж ахуйн нэгжид хамтран ажиллах санамж бичиг байгуулсан 15 улс(Филипин, Тайланд, Индонези, Шри-Ланк, Вьетнам, Монгол, Узбекистан, Пакистан, Камбож, Хятад, Бангладеш, Киргизстан, Непал, Миянма, Зїїн Томор)-ын иргэдийг хууль ёсны дагуу ажил олгож болохоор БНСУ-ын Засгийн газраас зєвшєєрсєн тогтолцоо юм.
(1) Гадаадын гэрээт ажилчинд ажил олгохХєдєлмєр эрхлэх хугацааг 3 жилээр тогтоож жил бїр шинэчлэнэ Ажил олгогч Гадаад ажилчинтай Хєдєлмєрийн гэрээ байгуулахдаа стандарт хєдєлмєрийн гэрээг ашиглана Ажил олгогч нь оршин суух хугацаа гїйцсэний даатгал, цалин хєлсний даатгал, барьцаат даатгал зэрэгт хамрагдах їїрэгтэй Гадаад ажилчин ажлын байраа солихыг зарчмын хувьд хориглодог бєгєєд їйлдвэр зогсох, дампуурах, хєдєлмєрийн гэрээг цуцлах зайлшгїй хїчин зїйл бий болсон тохиолдолд 3 удаа ажлын байраа солихыг зєвшєєрдєг.
(2) Солонгосын хуулинд заасны дагуу эрхээ хамгаалуулнаСолонгос иргэнтэй адилхан Хєдєлмєрийн харилцааны хуулийг мєрдєж ослын даатгал, хєдєлмєрийн хєлснйи доод хэмжээ, хєдєлмєр эрхлэх 3 эрх зэрэг їндсэн эрхийг баталгаажуулна.
(3) Анхаарах зїйлсАжил олгогчид паспортоо єгч болохгїй Паспорт, Гадаад иргэний їнэмлэх, онгоцны билетийг Ажил олгогч эзэн єгєхийг шаардсан ч огт єгч болохгїй. Энэ нь хувь хїн єєртєє хадгалах ёстойг тордорхой хэлж байнга єєрєє хадгалах хэрэгтэй. Хуулбарыг єгч болно. Ажилд зуучлагчаас болгоомжлох
Ажил олж єгч мєнгє авдаг зуучлагч хїмїїс их байдаг. Энэ нь хууль бус юм. Ажлын байр зуучилж зуучилсны хєлс авах, сар бїр мєнгє авах їйлдэл нь 5 хїртэлх хорих ял, эсвэл 30 сая хїртэлх воноор торгуулах шийтгэлтэй.
Гадаадын ажилчдад орчуулгын туслалцаа їзїїлэх тєв Ансан хотын Гадаад ажилчдыг дэмжих тєв ☎031-475-0111 Ыжонгбї хотын Гадаад ажилчдыг дэмжих тєв ☎031-878-9111