Хог хаяхдаа ойролцоох супермаркетаас багтаамжаас хамаарсан їнэ бїхий хогийн уутыг ашиглах бєгєєд 10 л эсвэл 20л-ийн хогийн уутыг ашиглах нь зїйтэй.
(2) Хїнсний хогХїнсний хогийг хаяхдаа усыг нь сайтар шахаж ууталсны дараа ойролцоох хїнсний хогийн саванд хийнэ.
(3) Дахин ашиглах хогХог дотроос дахин ашиглах боломжтой хаягдал цаас, шил, хєєсєнцєр, лааз, хуванцар эдлэл, хуванцар сав зэргийг тунгалаг єнгєтэй гялгар уутанд хийж тогтсон гаригт гэрийнхээ гадна гаргаж тавина.
(4) Том овортой хогЕрдийн хогийн гялгар уутанд хийж хаях боломжгүй тавилга, ширээ эсвэл зурагт зэрэг том овортой хогийг орон нутгийн төвүүдэд мэдээлэх ёстой. Ийм хогийг гэрийнхээ урд тавихаас өмнө шар наалт авч эдгээр зүйлд наах ёстой.
БНСУ-ын боловсролын тогтолцоо 6 жилийн бага сургууль, 3 жилийн дунд сургууль, 3 жилийн ахлах сургууль, 4 жилийн их дээд сургуулиас (эсвэл 2 жилийн орон нутгийн коллеж) бүрддэг. Бага, дунд боловсрол нь заавал эзэмших ёстой боловсрол бөгөөд үнэ төлбөргүй байдаг
▶ Боловсролын хөтөлбөрХичээлийн жил хоёр хагас жилээс бүрдэнэ. Нэг сар үргэлжлэх зуны амралтын дараа эхний хагас жил эхэлдэг бөгөөд хоёр сар үргэлжилдэг өвөл болон жилийн эцсийн амралтын дараа хоёр дахь хагас жил эхэлж, дараачийн хичээлийн жил эхлэх хүртэл үргэлжилдэг. Эхний хагас жил ер нь 2-р сарын сүүл эсвэл 3-р сарын эхээр эхэлдэг бол хоёр дахь хагас жил 8-р сарын сүүл эсвэл 9-р сарын эхээр эхэлдэг.
(1) Бага сургуульБага сургуульд нэгээс зургадугаар ангиуд байдаг. Зургаа буюу түүнээс дээш насны хүүхдүүд бага сургуульд орж суралцах эрхтэй. Бага сургуульд солонгос хэл, математик, ёс зүй, нийгэм судлал, шинжлэх ухаан, дуу хөгжим, дүрслэх урлаг, биеийн тамир зэрэг хичээл орно. Бага боловсрол нь заавал эзэмших ёстой боловсрол бөгөөд үнэ төлбөргүй байдаг. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүддээ бага боловсрол эзэмшүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг
▶ Хичээлийн дараах хөтөлбөрүүдЗасгийн газар бага орлоготой өрх эсвэл эцэг эх нь хоёулаа ажилладаг өрхийн хүүхдүүдэд гадаадын иргэдэд зориулсан хичээлийн дараах боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Хичээлийн дараах сургалт (сургуулийн багш нар ордог), бүсийн гадаадын иргэдийн төвүүд, хичээлийн дараах академиуд, хичээлийн дараах цэцэрлэгүүд (гадаадын иргэдэд зориулсан байгууллага) бага, дунд, ахлах сургуулийн сурагчдад боловсролын болон хичээлийн дараах үйлчилгээ үзүүлж, гэрийн даалгавраа хийхэд нь тусалдаг.
(2) Дунд сургуульБНСУ-ын дунд сургуулиуд гурван ангитай. Дунд сургуульд солонгос хэл, нийгэм судлал, математик, шинжлэх ухаан, технологи, гэр ахуй, биеийн тамир, дуу хөгжим, дүрслэх урлаг, гадаад хэл (англи хэл) зэрэг хичээл орно. Хүүхдүүд засгийн газраас тогтоосон харьяаллын дагуу ойролцоох дунд сургуульд хуваарилагддаг. Дунд боловсрол нь бага боловсролын нэгэн адил заавал эзэмших ёстой боловсрол юм. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүддээ дунд боловсрол эзэмшүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг.
(3) Ахлах сургуульБНСУ-ын ахлах сургуулиуд гурван ангитай бөгөөд энгийн, мэргэжлийн, шинжлэх ухааны, тусгай ахлах сургуулиуд гэж ангилдаг. Шинжлэх ухааны болон тусгай ахлах сургуулиуд сурагчдыг шалгалтын дүнгээр элсүүлдэг бол энгийн ахлах сургуулиуд харьяа бүс нутгийнхаа өргөдөл гаргагчид дундаас сурагчдаа сугалаагаар сонгодог. Ахлах боловсрол заавал эзэмших ёстой боловсрол биш учраас сургалтын төлбөр шаардагддаг бөгөөд бүс нутаг болон сургуулиас хамааран өөр өөр байна. Шинжлэх ухаан болон тусгай ахлах сургуулиас бусад ахлах сургуулийн сургалтын төлбөр голдуу улиралд 400000 вон байдаг. Бага орлоготой өрхүүдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
(4) Дээд боловсролСолонгосын их дээд сургуулиудыг 4 жилийн их сургууль болон 2 жилийн орон нутгийн коллеж гэж ангилдаг. 4 жилийн их сургуулиуд нь мэргэжлийн сургалтаас илүү эрдмийн сургалтад илүү анхаардаг. 2 жилийн орон нутгийн коллежууд мэргэжлийн сургалтын хөтөлбөр санал болгодог. Коллежуудыг мөн зорилгоор нь энгийн, тусгай зориулалтын, тусгай коллежууд гэж ангилдаг. Тусгай зориулалтын коллежуудад боловсролын коллеж, нээлттэй их сургууль, Солонгосын Үндэсний нээлттэй их сургууль, шинжлэх ухаан, технологийн коллежууд орно. Тусгай коллежуудад цэргийн академиуд, цагдаагийн академи, татварын коллежууд орно. Коллежид элсэхийг хүсэгчид коллежид өргөдөл гаргахаасаа өмнө жил тутмын эрдмийн чадварын шалгалтыг өгч оноо авах ёстой.
▶ Коллежуудын ангилал4 жилийн дээд боловсролын байгууллагуудад их сургууль, үйлдвэрийн коллеж, боловсролын коллеж, Солонгосын Үндэсний нээлттэй их сургууль, онлайн коллежууд орно. 2-3 жилийн дээд боловсролын байгууллагуудад орон нутгийн болон мэргэжлийн коллежууд орно.
Олон үндэстний гэр бүлийн хүүхдүүд тухайн өрхийн орлого болон баялгаас үл хамааран гадаадын иргэдийн төв эсвэл цэцэрлэгт үйлчлүүлсний зардлаа бүрэн нөхөж авах эрхтэй.
Эрїїл мэндийн нийгэмлэг гишїїнээр элсвэл тогтсон хувийн эмнэлэгт эмчилгээний зардлын 60-70 хувь, нэгдсэн эмнэлэгт эмчилгээний зардлын 40-50 хувийн хєнгєлєлт эдлэх болмжтой бєгєєд хэвтэж эмчлїїлэх, мэс засалд орох тохиолдолд нийт эмчилгээний зардлаас хєнгєлєлт эдлэх боломжтой бєгєєд хэвтэж эмчлїїлэх, мэс засал хийлгэсэн бол нийт гарсан тєлбєрєєс хоолны болон орны мєнгийг хасаж їлдсэн мєнгєн дїнгийн 50хувь(1 хїнд дээд тал нь 1 сая вон)-ийн хямдрал авах боломжтой. Гэхдээ тєрєх тохиолдолд жирэмсэн болсоноос хойш 4 сарын дотор гишїїнээр элсэх ёстой ба ердийн тєрєлт 200 мянган вон, кесерово буюу хийсвэр хийлгэхэд 400 мянган воны хєнгєлєлт авч болно. Эхнэр нєхєр бїгд бїртгїїлэх ёстой бєгєєд 12 наснаас бага хїїхэд ээж аавынхаа аль нэгний нэр дээр їнэгїй бїртгїїлж болно.
Бїртгїїлэхэд шаардлагатай зїйлс : Гадаад паспортын хуулбар, цээж зураг 2 хувь, Бїртгэлийн хураамж 5,000 вон Сарын хураамж : 6,000 вон Солонгос дахь Гадаад иргэдийн эрїїл мэндийн холбоо : ☎02-3147-0516~8 Азийн Хїний эрх Соёлын нийгэмлэг : ☎032-684-0244 Бїчон Гадаад Ажилчдын Тєв : ☎032-654-0664
Хэрэв та өвдөх буюу гэмтвэл, ихэнх тохиолдолд орон нутгийн клиник эмнэлэгт очиж эмчид үзүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн өөр өөр чиглэлээр янз бүрийн ангиллын дагуу эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг учир өвчтөн эмчид үзүүлэхээсээ өмнө асуудлыг тодорхойлох ёстой. Үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын үнэмлэх мөн шаардагдана.
Эрүүл мэндийн даатгалХөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хөтөлбөрөөр дамжуулж хөдөлмөр эрхэлж буй бүх ажилчин улсын эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт автоматаар хамрагдана. Гадаадын оршин суугчид БНСУ-ын иргэдийн нэгэн адил даатгалд хамрагдах эрхтэй. Эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх ажиллагааг ажил олгогч үндсэндээ хариуцдаг бөгөөд даатгалын хураамжийн 50%-ийг ажил олгогч төлөх ёстой (үлдсэн хувийг ажилтан өөрөө хариуцна). Улсын даатгалын сангаас эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн тодорхой хэсгийг (дунджаар 60%) төлдөг бөгөөд өвчтөн сангаас төлөгдөөгүй хэсгийг өөрөө төлөх ёстой. Бүртгэлгүй оршин суугч гадаадын иргэдэд үндсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.
Эрүүл мэндийн даатгал хэрэгжихгүй тохиолдлуудЭмчилгээ нь тээврийн хэрэгслийн даатгал эсвэл үйлдвэрийн ослын даатгалд хамрагдахаар байвал, ажил олгогч үйлдвэрийн ослын эмчилгээний төлбөрийг хариуцах ёстой байвал, эсвэл гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдэл үйлдсэн этгээд хохирлыг хариуцах ёстой байвал эрүүл мэндийн даатгал хэрэгжихгүй.
Эрүүл мэндийн даатгалгүй гадаадын иргэдАлбан ёсны эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гадаадын ажилчид бүртгэлийн хураамж төлөөд эмнэлгийн зардлын нөхөн олговрын хөтөлбөрт хамрагдах эрхтэй. Өргөдөл гаргагч хөтөлбөрт хамрагдахын тулд орон нутгийн цагаач ажилчдын зөвлөх төв дээр очиж, бүртгэлийн хураамжинд 5000 вон, эхний сарын хураамжинд 6000 вон төлж, хоёр цээж зураг, паспортын хуулбараа өгөх хэрэгтэй. Хөтөлбөрт хамрагдагчид ер нь хувийн клиник эмнэлгийн үйлчилгээний нийт төлбөрийн 30-40 орчим хувийг төлдөг бөгөөд ерөнхий эмнэлгүүд дээр 40-60 хүртэл хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлдэг.
Үндэсний эрүүл мэндийн даатгалын корпораци ☎1577-1999 Хойд Бучёны салбар (Хойд Соннэ буудал): World Tower-ын 9-10-р давхрууд, 454-1 Сан-дун, 56 Соннэдэро, Вонми-гү, Бучён Өмнөд Бучёны салбар (Өмнөд Бучёны буудал): Jueun Medis Tower-ын 6-7-р давхрууд, 746 Симгокбон-дун, Соса-гү, Бучён
БНСУ-д оршин суугч гадаадын иргэдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт явуулах замаар Солонгост амьдрах хугацаандаа учирч болох бэрхшээлээ даван туулж, нийгмийн тогтвортой байр суурьтай болоход нь туслах зорилгоор цагаачдын үйлчилгээний төвүүд болон зөвлөх төвүүд байгуулсан. Цагаачдын үйлчилгээний таван төв (Сувон, Ансан, Сихөн, Намянжу, Хвасён) хугацаа хэтэрсэн цалин хөлс, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, хууль зүйн хэрэг болон амьдралын бэрхшээлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Гёнги муж дахь цагаачдын үйлчилгээний төвүүд
Байгууллага | Хаяг | Утас |
---|---|---|
Намянжугийн цагаачдын үйлчилгээний төв | 33-9 Нокчон-ри, Хвадо-өп, Намянжу | ☎031-594-5821 |
Сувоны цагаачдын үйлчилгээний төв | 72-2 Мэсан 3 гудамж Палдал-гү, Сувон | ☎031-223-0075 |
Сихөнгийн цагаачдын үйлчилгээний төв | 1366-6 Жёнван-дүн, Сихөн | ☎031-434-0411~3 |
Ансаны цагаачдын үйлчилгээний төв | 991-1 Вонгок-дүн, Данвон-гү, Ансан | ☎031-481-3301 |
Хвасёнгийн цагаачдын үйлчилгээний төв | 924-2 Гумунчён-ри, Хяннам-өп, Хвасён | ☎031-8059-1261 |
Гимпогийн гадаадын оршин суугчдын үйлчилгээний төв | 2769 Хакун-ри, Янчон-өп, Гимпо (Гимпо Гөүлд Валлигийн дотор) | ☎031-985-7021 |
Бучёны олон үндэстний гэр бүлд дэмжлэг үзүүлэх төв
Байгууллага | Хаяг | Утас |
---|---|---|
Бучёны олон үндэстний гэр бүлд дэмжлэг үзүүлэх төв | 394-2 Сан-дун, Вонми-гү, Бучён (509, 5th floor of Boksagol Culture Center) | ☎032-320-6390~7 |
Бучён дахь гадаадын оршин суугчдад зориулсан ашгийн бус байгууллагууд
Байгууллага | Хаяг | Утас |
---|---|---|
Гёнгигийн глобал төв | 506 Дэү Плаза, 373 Соннэ 2-дун, Соса-гү, Бучён | ☎032-343-1412 |
Хамтдаа сан | 23-18 Соса-дун, Вонми-гү, Бучён | ☎032-343-7575 |
Бучён дахь гадаадын иргэдэд зориулсан ашгийн бус байгууллагууд
Байгууллага | Хаяг | Утас |
---|---|---|
Бучёны цагаач ажилчдын халамжийн төв | 23-18 Соса-дун, Вонми-гү, Бучён | ☎032-348-7575 |
Бучёны цагаач ажилчдын төв | 3-р давхар, 1093-1, Жүн 2-дун, Вонми-гү, Бучён | ☎032-654-0664 |
Азийн хүний эрхийн соёлын эвсэл | 279-13 Додан-дун, Вонми-гү, Бучён | ☎032-684-0244 |
Бучёны олон соёлын төв | 135-8 Ченый-дун, Вонми-гү, Бучён | ☎031-677-7480 |